Хүүхдийн мөнгийг энэ сарын 18-нд олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-01 16:38:46

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцуулав.


Тухайлбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг энэ сарын 15, 25-нд, насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 25-нд олгоно. Харин хүүхдийн мөнгийг энэ сарын 18-нд харилцах данс руу шилжүүлэхээр болжээ. Мөн олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох мөнгөн тэтгэмжийг 18-нд олгоно. Хуваарийг танилцуулъя.



Related news