Өнөөдөр бүх авто машин замын хөдөлгөөнд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөөдөр нийслэлийн бүх авто машин замын хөдөлгөөнд оролцож байна.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой наймдугаар сарын 27-ноос эхлэн есдүгээр сарын 16 хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнийг зохицуулж байна. Замын хөдөлгөөний ачааллыг багасгах энэхүү зохицуулалтын дагуу есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд, тэгш тоогоор төгссөн дугаарын автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд замын хөдөлгөөнд оролцох юм.