Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-11 10:08:51

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр сур, шагайн харваан төрлөөр эхэллээ.


Баяр наадмын өдрүүдэд зохион байгуулах үйл ажиллагаа, соёл, урлагийн хөтөлбөрийг хүргэж байна.

Өнөөдрийн хөтөлбөр

07.00-11.00 Азарганы уралдаан /Хүй долоон худаг/

11.00-13.00 Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

12.00-16.00 Их насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/

13.00-17.30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

13.00-13.30 Сурын харвааны нээлтийн үйл ажиллагаа /Сурын талбайд/

17.30-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

19.00 "Nair music concert” Jess in Ulaanbaatar тоглолт /Social Pay парк/

21.00-22.30 "Мөнхөд гэрэлтэх Монгол" жуулчдад зориулсан оройн үйл ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

21.00-24.00 "Улаанбаатарын үдэш 2025" үдшийн цэнгүүн /Сүхбаатарын талбай/

24.00 Баяр наадмын ёслолын буудлага / Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон /


Долоодугаар сарын 12

07.00-11.00 Соёолон насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/

09.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

11.00-12.30 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

12.00-14.00 Дааганы уралдаан /Хүй долоон худаг/

13.00-21.00 Хүчит бөхийн барилдааны 5-9 даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

21.30-22.00 Үндэсний их баяр наадмын хаалтын арга хэмжээ /Төв цэнгэлдэх хүрээлэн/


Долоодугаар сарын 13

07.00-08.30 Сонгомол дээд насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/

09.00-11.30 Сонгомол дунд насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/

11.00-13.00 Жороо морьдын уралдаан /Хүй долоон худаг/

12.00-19.00 Уяачдын наадам /Хүй долоон худаг/

 

Related news