Шинэ суурьшлын бүсэд авто зам барив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 12:41:10

Дорноговь аймгийн Сайншанд хотыг хөгжүүлэх хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу сумаас баруун тийш “Шинэ Сайншанд” хороолол барих газарт Азийн хөгжлийн банкны хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр км хатуу хучилттай авто замыг  "Ди Вай Кей Би" ХХК  компани барьж ашиглалтад орууллаа.

Албаныхны   төлөвлөж буйгаар  шинэ суурьшлын бүсэд 04кВт-ын цахилгааны шугам, АХБ-ны санхүүжилтээр дулаан, цэвэр, бохир усны шугамыг барьж ашиглалтад оруулсан төдийгүй 1000 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, үйлчилгээний төв, кино театр, музей, спорт цогцолбор, нутгийн шинэ удирдлагын ордон, томоохон үйлчилгээний барилга байгууламжуудыг барихаар төлөвлөсөн  байна. Мөн нийт 195.51 га газарт 1383 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлсэн хэдий ч иргэд өмчилсөн газраа нүүж ирэх нь бага байгаа аж.

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

Related news