ДОРНОГОВЬ: Төрийн үйлчилгээний киоск төхөөрөмж байрлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-07-03 13:20:16

Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Даланжаргалан сумын ЗДТГ Гэрэгэ киоск төхөөрөмжийг төрийн үйлчилгээний байранд байршуулжээ.


Киоск төхөөрөмжтэй болсноор иргэдэд төрийн болон бусад үйлчилгээний 600 орчим үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон байна. Үүнд иргэний лавлагаа, тодорхойлолт, хуулийн этгээдийн лавлагаа, тодорхойлолт, цахим гарын үсэг авах, авто тээврийн үйлчилгээ, орон сууцны төлбөр төлөх, жолоочийн хариуцлагын даатгал зээлийн үйлчилгээ зэрэг арав гаруй үйлчилгээг нэг дороос үзүүлэх юм.


Иргэд тус төхөөрөмжөөс үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, банкны карт, QPay төлбөрийн системийг ашиглах боломжтой. Ташрамд, Даланжаргалан сум нь нийслэлээс 300 км алслагдсан бөгөөд 3000 гаруй хүн амтай, босоо тэнхлэгийн төмөр зам, авто зам дайран өнгөрдөг дэд бүтэц сайн хөгжсөн газар юм.  

Related news