ДОРНОГОВЬ: Төрийн үйлчилгээг киоск машинаар хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-07-07 15:45:14

Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хатанбулаг сумын ЗДТГ Гэрэгэ киоск төхөөрөмжийг төрийн үйлчилгээний танхимд байршуулжээ. Киоск төхөөрөмжтэй болсноор иргэдэд төрийн болон бусад үйлчилгээний 600 орчим үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон байна.


Үүнд иргэний лавлагаа, тодорхойлолт, хуулийн этгээдийн лавлагаа, тодорхойлолт, цахим гарын үсэг авах, авто тээврийн үйлчилгээ, орон сууцны төлбөр төлөх, жолоочийн хариуцлагын даатгал зээлийн үйлчилгээ зэрэг арав гаруй үйлчилгээг нэг дороос авах юм. Иргэд тус төхөөрөмжөөс үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, банкны карт, qpay төлбөрийн системийг ашиглах боломжтой.


Ташрамд, Хатанбулаг сум нийслэлээс 800 км алслагдсан 3500 гаруй хүн амтай, Ханги хилийн боомттой бөгөөд тус сумаар босоо тэнхлэгийн төмөр зам дайран өнгөрдөг.  

Related news