ДОРНОГОВЬ: Аймгийн наадам долоодугаар сарын 29-31-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 94 жил, говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 222 жилийн ойн баяр наадам энэ оны долоодугаар сарын 29-31-нд болно.
Энэ жил аймгийн ихэнх нутгаар хур бороо орж, зуншлага сайхан байгаа тул малчид, уяачид нутаг орондоо морио сойж аймгийн наадамдаа уралдахаар бэлтгэлээ хангаж байна. Мөн сумдын наадам энэ сарын эхнээс эхэлсэн бөгөөд долоодугаар сарын 11 гэхэд дуусах юм.
Харин түүхт 100 жилийн ой нь тохиож байгаа Улаанбадрах сумын наадам долоодугаар сарын 20-23-нд болохоор тов гарчээ. Энэ жилийн аймгийн наадам говийн ноён хутагтын 222 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days