Цагааннуур сумын ИТХ өөрийн гэсэн байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 14:26:01

Хөвсгөл аймгийн Цагааннуур сум Иргэдийн төлөөлөгчдийн хурал  орон нутгуудаасаа анх удаа өөрийн гэсэн байртай болж төрийн үйлчилгээг иргэдэд тохь тухтай орчинд хүргэж байна.

Шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Иргэний танхим”-аар иргэд ихээхэн үйлчлүүлж байгаа бөгөөд сумын зонхилох иргэд нь дархадууд ба гучаад хувийг цаатан иргэд эзэлдэг ажээ. Иргэд тэтгэвэр, тэтгэмж болон төр засгийн урамшууллын тухай болон үндэстэний цөөнх болсон Цаатан иргэдийн Тува хэлийг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байгааг төр засагт уламжилж өгөхийг хүссэн ажээ.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сум аймгийн төвөөсөө 300 орчим километрийн зайтай алслагдсан монгол орны хамгийн хойд талын сум юм.

Б.Гантуяа

 

Related news