ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурыг зорих замдаа “Соёмбо” цогцолборыг сонирхоорой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-15 14:27:56

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол орны аялал жуулчлалын тулгуур төв хоймор нутгийн үзэсгэлэнт Хөвсгөл нуурыг зорихдоо Мөрөн сумаас 5 км-ийн зайтай аймгийн төвийн хойно, Дулаанхан уулын энгэрт  байрлах “Соёмбо” цогцолборыг сонирхоорой.


Орон нутагт ирэх дотоод, гадаадын жуулчдад үзэх үзмэрийг нэмэгдүүлэх Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн эхийг сурталчлан таниулах зорилгоор “Соёмбо” цогцолборыг 2020 онд байгуулсан юм.


Монголчууд соёмбыг Монгол төр бат бэх, эв нэгдэлтэй байх, тусгаар тогтнон оршихын бэлгэ тэмдэг хэмээн үздэг.


Жил бүр 100 мянга гаруй иргэн “Соёмбо” цогцолборыг зорин ирж үздэг болжээ.

 

 

 

Related news