ХӨВСГӨЛ: “Тайга” фестиваль өнөөдөр эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол орны хойморт орших Хөвсгөл аймагт анх удаа зохион байгуулах “Тайга” фестиваль өнөөдөр эхэлнэ.
Долоо хоногийн турш өдөр бүр өөр өөр хөтөлбөртэй тус фестиваль нь Монголын шилдэг уран бүтээлчид, дуу хөгжмийн хамтлагууд, уран сайхны тоглолтууд, үндэсний өв соёлыг шингээсэн үзүүлбэрүүдийг толилуулна.
“Тайга” фестиваль зөвхөн хөгжмийн үйл ажиллагаа биш бөгөөд байгаль, аялал жуулчлал, соёлын уур амьсгалыг хослуулсан цогц баяр болохоороо онцлог юм.
Хөвсгөл нутгийг зорин ирсэн аялагч иргэд байгалийн сайхныг мэдрэнгээ амьд хөгжмийн тоглолт, урлагийн үзүүлбэр, гар урлалын үзэсгэлэн үзэж, үндэсний хоол амтлах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг багтаажээ.
Тоглолтын бэлтгэлийг бүрэн хангасан бөгөөд нээлт
19.00 цагаас эхэлнэ.