ХӨВСГӨЛ: Цагаан бургасны давааг нэн даруй засварлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаан болж, Шуурхай ажлын хэсэг Жаргалант, Шинэ-Идэр, Галт сумдыг холбосон гол зам болох Цагаан бургасны даваа бороо орсны улмаас эвдэрсэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж ажилласан талаарх мэдээллийг аймгийн Онцгой комиссын гишүүдэд танилцууллаа.
Газар дээрх үзлэг, шинжилгээгээр давааны оройгоос доош 300 орчим метрт байрлах ус зайлуулах бетонон хоолойн дээд хэсэг шороо, хайргаар дүүрснээс үүдэн үерийн ус замын гадаргуу дээгүүр урсаж, замын далан сэтэрч, гүн ховил, хонхрууд үүсжээ.
Зарим хэсэгт авто зам хэт нарийсаж, тээврийн хэрэгсэл зөрөх боломжгүй болсон бөгөөд бага оврын автомашинууд зорчих боломжгүй, ачаа, зорчигчоо буулган туулах нөхцөл байдалд хүрсэн байна.
Иймээс Цагаан бургасны давааны замын засварын
ажлыг эхлүүлж, ус зайлуулах бетонон хоолойг засварлаж, хос хоолой байрлуулах, нөөц
замыг үндсэн замын урд талаас шороон дүүргэлтээр гаргах, замын гадаргууд хусалт
хийх, үүссэн ховил, хонхруудыг нөхөн сэргээх ажлуудыг нэн даруй хийхээр боллоо.