ХӨВСГӨЛ: “Тайга” фестивалийн нээлт

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2025-07-15 12:27:53

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл нутгийг зорин ирж буй аялагчдад зориулсан “Тайга” фестиваль өчигдөр орой нээлтээ хийлээ.


Долоо хоногийн турш өдөр бүр өөр өөр хөтөлбөртэй тус фестиваль нь Монголын шилдэг уран бүтээлчид, дуу хөгжмийн хамтлагууд, уран сайхны тоглолтууд, үндэсний өв соёлыг шингээсэн үзүүлбэрүүдийг толилуулна.