Монгол иргэд Бразил руу визгүй зорчдог боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭЭнэ оны 9 дүгээр сарын 21-нд Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хооронд солилцсон “Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” ноот бичгийн дагуу хоёр орны иргэд энэ сарын 21-нээс 90 хүртэлх хоног визгүй зорчиж эхэллээ.
Бразил Улсын Палмас хотноо зохион байгуулж буй “Дэлхийн уугуул иргэдийн анхдугаар наадам”-д цэц мэргэнээ сорихоор энэ сарын 23-нд хүрэлцэн ирсэн Монголын Сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, харваач Б.Хүрэлбаатараар ахлуулсан тамирчид Бразил Улсад визгүй зорчсон анхны Монгол Улсын иргэд боллоо. Энэ сарын 21-31-ний хооронд үргэлжлэх энэхүү наадамд АНУ, ОХУ, Канад тэргүүтэй 24 улсын баг, тамирчид спортын 11 төрлөөр авхаалж, самбаагаа сорих юм.
Б.Туул
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day