Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16-+21 градус, Алтайн өвөр говиор +34-+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +30-+35 градус, бусад нутгаар +24-+29 градус дулаан байна.
Баяр наадмын
өдрүүдэд өнөөдөр болон 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 12 нд ихэнх нутгаар халах
боловч, 13-нд нутгийн төв хэсгээр Булган, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн
нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга
цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас
анхааруулжээ.