Төвбанк нэг долоо хоногтой 281 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанк нэг долоо хоногтой 281 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа.
Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 836 тэрбум төгрөг болов.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day