Экспорт 16.1 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Манай улс энэ оны зургаан сард 6581.4 сая ам.долларын бараа, түүхий эд экспортолжээ.
Ингэхдээ 67 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 91.6 хувь, Швейцар-д 5.2 хувь, АНУ-д 1.2 хувь тус тус
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1248.9 сая ам.доллароор буюу 16.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Экспортын 91.6 хувийг БНХАУ-д, 5.2 хувь нь Швейцар-д 1.2 хувь нь АНУ-д гаргаж байна. Нийт 6 хэсгийн барааны экспорт өсч, 14 хэсгийн барааны экспорт буурсан байна. Тодруулбал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 126, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний экспорт 35.9, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, зоосны экспорт 4.5 хувиар тус тус өсчээ.
Түүнчлэн энэ оны эхний зургаан сард экспортолсон эрдэс бүтээгдэхүүний 94.5 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна.
Монгол улс дэлхийн 67 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.6 хувь, Швейцар-д 5.2 хувь, АНУ-д 1.2 хувь тус тус ногдож нийт экспортын 98.0 хувийг дээрх орнууд эзэлж байна.
Related news

