“Багахангай Хөшигийн хөндий" төмөр замын санхүүжилтийг саадгүй олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-25 15:10:13

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр зам барих төслийн санхүүжилтийг хэсэг хугацаанд гацаасандаа хүлцэл өчиж, санхүүжилтийг энэ удаа хүндрэл чирэгдэлгүй олгохоо мэдэгдлээ.


Тэрбээр өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн баг, инженер техникийн ажилчдын хамт “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам барих төслийн барилгыг барьж буй аж ахуйн нэгж, компанийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм.



Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Багахангай” өртөөнөөс Төв аймгийн Сэргэлэн сум болон ”Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын урдуур чиглэн Хөшигийн хөндийд төлөвлөж буй ачаа тээврийн гол зангилаа “Тээвэр логистикийн бүс” хүрэх юм. Одоогоор төмөр замын 96 хувийг гүцэтгэсэн бөгөөд барилгыг дотоодын 70 орчим аж ахуйн нэгж, компани хийж байгаа билээ.


Уулзалтын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төсөл, хөтөлбөр, судалгааны газрын дарга Б.Тамир, тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга Н.Даваажаргал товч мэдээлэл хийж, аж ахуйн нэгж, компаниудын санхүүжилтийн тооцоог танилцуулжээ.



Related news