Алтны үнэ 2024 оныхоос унц тутамд 762.5 ам. доллароор нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улс оны эхний 6 сард 145 улстай худалдаа хийжээ.
Гадаад худалдааны бараа эргэлт 12.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тухайлбал, экспорт 6.6 тэрбум ам.доллар, импорт 5.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Гэхдээ 2024 оны мөн үеийнхээс экспорт буурч, импорт нэмэгджээ.
Экспорт оны эхний 6 сард 2024 оны мөн үеийнхээс
1.3 тэрбум ам.доллароор буурахад нүүрс 2.1 тэрбум ам.доллар, угаасан ноолуур
148.0 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 31.4 сая ам.доллар, хонь,
ямааны мах 24.3 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 16.7 сая ам.доллароор
голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр ба баяжмал 897.9 сая ам.доллар,
боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 55.9 сая ам.доллар, цайрын хүдэр,
баяжмал 28.7 сая ам.доллароор нэмэгдсэн байна
Импорт 2024 оны
мөн үеийнхээс 150.1 сая ам. доллароор өсөхөд суудлын автомашин 207.6 сая
ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 21.9 сая ам.доллар, гар утас 15
сая ам.доллар, согтууруулах ундаа 14.5 сая ам.доллар, шороо, чулуу ялгах, холих
машин 10.4 сая ам.доллароор нөлөөлжээ. Мөн ачааны автомашин 44.3 сая ам.доллар,
нийтийн тээврийн хэрэгсэл 43.2 сая ам.доллароор буурсан байна.
Эрдэс
бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн
бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 96.1 хувийг эзэлсэн аж.
Импортын 72 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл,
тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн
бүтээгдэхүүн эзэлж байна.
Алтны үнэ 2024
оны мөн үеийнхээс унц тутамд 762.5 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн
тутамд 359 ам.доллароор нэмэгджээ.
БНХАУ-д экспортолсон барааны 44.0 хувийг нүүрс, 39.0 хувийг зэсийн хүдэр,баяжмал эзэлж байгаа юм.Швейцар улсад экспортолсон барааны 99.4 хувийг алт эзэлж байна
Гашуун сухайт
боомтоор экспортолсон зэсийн хүдэр, баяжмал нийт экспортын 71 байна. Энэ нь
2024 оны мөн үеийнхээс 9 нэгж хувиар өссөн дүн аж.
Эхний 6 сарын
импортын 38.3 хувь БНХАУ, 23.6 хувь ОХУ, 12.7 хувь Япон, 4.3 хувь БНСУ, 4.1хувь
АНУ, 2.5 хувь ХБНГУ-д ногдож байна. Энэ нь нийт импортын 85.6 хувийг эзэлжээ.
Мөн эхний 6
сарын байдлаар ОХУ-аас импортолсон барааны 71.6 хувийг нефтийн бүтээгдэхүүн,
Япон Улсаас импортолсон барааны 80.3 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас
импортолсон барааны 8.7 хувийг ачааны автомашин эзэлсэн аж.
Ачааны авто машины импортын хилийн дундаж үнэ ширхэг тутам 22 мянган ам.доллар болж, 2024 оны мөн үеийнхээс ширхэг тутамд 509.7 ам.доллароор буурсан байна.
Экспортын
50.9 хувь Гашуун сухайт, 20.5 хувь Замын-Үүд боомтоор хийгдсэн нь нийт
экспортын 71.4 хувийг эзэлж байна. Импортын 53.4 хувийг Замын-Үүд, 20.6 хувийг
Сүхбаатар боомтоор хийсэн юм. Энэ нь нийт импортын 74 хувь ажээ.
Related news

