Импорт 2.8 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-07 12:37:40

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Манай улс энэ оны эхний зургаан сард дэлхийн 140 орноос гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүн импортоллоо.


Импортын 38.1 нь БНХАУ-д, 23.6 хувь нь ОХУ-д, 12.7 хувь нь Японд, 4.1 хувь нь АНУ-д, 4.3 хувь нь БНСУ-д, ХБНГУ-д 2.5 хувь нь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 85.4 хувийг эзэлж байна.


Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, дээрх хугацаанд импортоор 5528.2 сая ам.долларын бараа, түүхий эд хилээр оруулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 149.8 сая ам.доллароор буюу 2.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнд, эрдэс бүтээгдэхүүний, мод, модон эдлэлийн, машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэлд хамаарах барааны импорт голлон нөлөөлжээ.

 

Түүнчлэн хүнсний бэлэн бүтээгдэхүүн 43 сая ам, доллараар, машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 6.5 сая ам.доллараар зэрэг 16 хэсгийн барааны импорт өссөн бол эрдэс бүтээгдэхүүний импорт 77 сая ам.доллар, нэхмэлийн материал болон нэхмэлийн эдлэлийн импорт 8.3 сая ам. доллароор тус тус буурчээ.






 





Related news