БАЯНХОНГОР: 68 мянга орчим бортгонд үрсэлгээ тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Энэ онд Шинэжинст сумын төв, Уртын гол баг, Эрдэнэшанд баг, Хүрэнгийн үзүүр, Эхийн голд нийт 11 мянга гаруй мод тариад байна.
Баянхонгор аймгийн Шинэжинст суманд хэрэгжиж буй Баянхөндий төсөл, Геоэкологийн хүрээлэнтэй хамтран "Мод тарих арга технологи"-ийн сургалтыг зохион байгуулж нийтээрээ мод тарилаа.
"Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд тус төслөөс 62 532 бортгонд үрээр мод тарих ажлыг эхлүүлсэн бөгөөд суулгацын амьдралт 95 хувьтай ургаж байна.
Харин энэ жил 50 мянган модыг үр, мөчрөөр тарина гэж төлөвлөснөөс одоогийн байдлаар 68 мянга орчим бортгонд үрсэлгээ тарьж бэлдээд байгаа юм.