БАЯНХОНГОР: Аялах, амрах цогц мэдээлэл бүхий QR код байршууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт зорин ирэх зочид гийчид, аялагч амрагчдад зориулан Түйн голын гүүрний самбарт "Баянхонгорт тавтай морилно уу" хэмээх самбарыг шинэчлэн байршууллаа. Тус самбар дээрх QR кодыг уншуулснаар аймгийн зочлох үйлчилгээний салбарын мэдээлэл болон орон нутгийн үзэсгэлэнт газар нутаг, аялал жуулчлалын маршруттай танилцах боломжтой болов.
Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Тиймээс нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай. Аймгийн төв нь Улаанбаатараас 630 километр зайтай.
Нутгийн ихэнх нь далайн түвшнээс дээш 1000-1400 метр өргөгдсөн бөгөөд хамгийн өндөр нь Их Богд уул 3957 метр, хамгийн нам дор газар нь Эхийн гол 750 метр. Хар ус, Шар ус, Буянт, Хуримт, Сүмбэр, Заг, Байдраг, Түй, Шаргалжуут, Лиг, Цагаан гол, Баянцагаан зэрэг том, жижиг 160 гаруй гол горхитой. Бөөнцагаан, Орог, Адгийн цагаан, Дуут, Хуримт, Бөөрөг, Олгой зэрэг 30 шахам нуур бий. Шаргалжуут, Өргөөт, Тээл, Халиут, Ичээт, Хүрэн хад зэрэг халуун, хүйтэн 20 гаруй рашаантай. Эхийн гол, Шар хулстай, Цагаан бургас, Хуцын шанд, Өлзийт гол, Бурхант, Бор овооны задгай, баруун зүүн Тоорой зэрэг үзэсгэлэнт Баянбүрдүүдтэй.
Алтай, Хангайн нуруунд 1909-1958 онд зургаагаас дээш баллын газар хөдлөлт зургаан удаа гарч, 1957 онд Их богд ууланд 11 балл газар хөдөлсөн бөгөөд Орог нуур 1890-1986 онд зургаан удаа ширгэж байжээ.
Бүх нутгаар чулуун зэвсэг, хүрлийн үеийн зэр зэвсэг, багаж хэрэгсэл гоёл чимэглэлийн зүйлс, хадны бичээс, дүрс, сүг зураг, бичигт хөшөө, буган чулуу, хүн чулуу тархсан байдаг. Баянхонгор аймгийн долоон гайхамшигт Цагаан агуй, Бичигт хад, Шатар чулуун хөшөө, Түрэгийн үеийн бичээс, Бүгийн цавын хоолой, Шаргалжуутын халуун рашаан, Их богд уул багтдаг.
Баянхонгор аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм байх бөгөөд дэлхийд нэн ховордсон мазаалай гэх амьтан цөөн тоогоор оршиж байна.