Засгийн газрын ээлжит хуралдаанаар 34 асуудал хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-12-22 10:40:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 8.00 цагт эхэлж, 34 асуудал хэлэлцэж байна.


Тухайлбал, КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.


Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 14.00 цагт хэвлэлийн хурал хийхээр товлоод байна.

Related news