Түүх, соёлын хосгүй үнэт 701 дурсгалт зүйлийг баримтжуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын өвийн үндэсний төв 2021 онд Засгийн газрын ордонд байрлаж буй “Хүйс толгойн нэгдүгээр хөшөө”, Монголын Үндэсний номын санд буй 20 нэрийн 1600 гаруй боть ном, судрыг түүвэрлэн баримтжуулах ажлыг хийжээ.
Ингэснээр түүх, соёлын хосгүй үнэт 778
дурсгалт зүйлийн 701 дурсгалт зүйлийг баримтжуулалтад хамруулаад байна.
Соёлын өвийн үндэсний төв түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг дүрс бичлэгээр баримтжуулах ажлын 2015 оноос эхлэн үе шаттай хэрэгжүүлж эхэлжээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days