Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нар өнөөдөр хэлэлцээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-12-16 08:20:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсоор айлчлахаар энэ сарын 15-нд Москва хотноо очлоо.


Монгол Улсын Ерөнхийлөгчийг олон улсын “Внуково-2” нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд И.В. Моргулов нар угтан авав. Монгол Улсын Ерөнхийлөгчид Хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Монгол Улс, Оросын Холбооны Улсын Төрийн дуулал эгшиглэв.


Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэхүү айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй өнөөдөр хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. 


Айлчлалын үеэр “Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах юм.


Related news