Малчид 142 тэрбум 643.8 сая төгрөгийн зээл авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-07-07 17:33:20

"Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд  Төрийн банк болон ХААН банкинд нийт 39703 малчин 154 тэрбум 272.7 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ.

Үүнээс өнөөдрийн байдлаар нийт 37087 малчин 142 тэрбум 643.8 сая төгрөгийн зээлийг аваад буй аж.

“Сайн малчин” хөтөлбөр мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд малын үр ашгийг сайжруулах замаар бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэн малчид, фермер эрхлэгчдийн орлого, амьжиргааг сайжруулна.

 Б.Заяа

Related news