Алтанбулаг боомтын зорчигч тээврийг энэ сарын 7-31-нд түр зогсооно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Алтанбулаг боомтын зорчигч тээврийг энэ сарын 7-31-нд түр зогсоох шийдвэр гаргажээ.
Тодруулбал, дэлхий нийтэд коронавирусний мутацлагдсан хувилбар тархаж байгаа тул эрсдэлээс сэргийлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Харин ачаа тээврийн урсгал хэвийн явах аж.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days