Трамп хангалттай тооны санал авлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /ВВС/. Үл хөдлөх хөрөнгийн магнат Дональд Трамп Бүгд найрамдах намын /БНН/төлөөлөгчдөөс хангалттай тооны санал авснаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшихээр болж байна.
Тэрбээр тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөн 16 хүнийг ялж, нэр дэвшихэд шаардлагатай тооны саналаас нэгээр илүү буюу 1238 төлөөлөгчийн саналыг авсан байна.
Тус намын хурал ирэх долдугаар сард болох бөгөөд энэ үеэр нэр дэвшигчийг албан ёсоор тодруулах юм.
Трамп нэр дэвшигчээр тодроход хангалттай тооны санал авсан хэдий ч түүний нэрийг дэвшүүлэх асуудлаар БНН дотроо санал зөрөлдөөнтэй байгаа аж.
Д.Нямтулга
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days