Юн Сог Ёлийг баривчлах зөвшөөрөл хүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ, 2025 оны долоодугаар сарын 7 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийг баривчлах зөвшөөрөл олгох хүсэлтийг тусгай прокурор Чо Ун Сог Сөүлийн Төв дүүргийн шүүхэд дахин гаргажээ.
Юн Сог Ёлийг баривчлах зөвшөөрөл олгохыг тусгай прокурор зургаадугаар сард хүссэн боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй байна. Тусгай прокурор Чо Ун Сог шүүхэд дахин хандаж, Ерөнхийлөгч асныг эрх мэдлээ урвуулан ашигласан, баримт бичиг хуурамчаар үйлдсэн, ерөнхийлөгчийн тухай хуулийг зөрчсөн, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд саад учруулсан зэрэг үндэслэлээр баривчлах зөвшөөрөл хүсжээ. Эдгээр үндэслэл нь 2024 оны 12 дугаар сарын 3-нд зарласан онц байдлын үеийн үйл явдлуудтай холбоотой байна.
Юн Сог Юлийг мөрдөгчид өнгөрсөн нэгдүгээр сард хоёр дахь удаагийн оролдлогоор баривчилсан бол гуравдугаар сард шүүх баривчлах шийдвэрийг хүчингүй болгосны дараа түүнийг суллажээ.