Болгар улс еврогийн бүсэд нэгдэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС, 2025 оны долоодугаар сарын 9. /ТАСС/. Болгар улсыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн еврогийн бүсэд нэгтгэхийг Европын парламентын гишүүдийн олонх нь дэмжжээ.
Страсбург хотод болсон тус парламентын нэгдсэн хуралдааны үеэр санал хураалт явагдахад 531 гишүүн дэмжиж, 69 гишүүн эсэргүүцэж, 79 гишүүн түдгэлзсэн байна. Европын парламентад Болгараас сонгогдсон депутат, Болгарыг еврогийн бүсэд нэгтгэх асуудлаар илтгэл тавьсан Ева Майдел мэдэгдэхдээ “Болгар улс валютын холбоонд нэгдэхэд бэлэн байна” гэлээ.
Харин зарим гишүүд санал хураалтыг хойшлуулахыг шаардсан бөгөөд учир нь, Е.Майдел Болгарын засгийн газрыг байгуулсан улс төрийн эвсэлд харьяалагддаг тул түүний илтгэлд нөхцөл байдлыг бодитойгоор тусгасан эсэхэд эргэлзэж байгаагаа депутатууд илэрхийлжээ. “Европын парламент бүх баримт бичгийг хэлэлцэхгүйгээр дэмжих ёсгүй” гэж Болгараас сонгогдсон депутат Рада Лайкова хэлсэн байна.
Еврод шилжихийг эсэргүүцэгчид зургаадугаар сарын 28-нд жагсаал зохион
байгуулж, засгийн газрыг огцрохыг шаардсан бөгөөд тэдний үзэж байгаагаар,
Болгарын левийг Европын валютаар солих нь тус улсын эдийн засагт сөргөөр
нөлөөлж, улс орны бүрэн эрхт байдлыг хязгаарлах ажээ.
Related news

