НАТО Зүүн Европт 4000 цэрэг байрлуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Anadolu/. НАТО-гийн эвсэл Зүүн Европтой залгаа хилийнхээ дагуу 4000 цэргийг ээлжлэн солигдох хэлбэрээр байрлуулна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Энтони Блинкен мэдэгдэв.
Ардчилсан, тусгаар тогтносон Украин улсын бүрэн эрхт байдлыг зөрчиж, бидний хэдэн арван жилийн турш тэмцэн байж тогтоосон Европын аюулгүй байдлыг сулруулсан ОХУ-ын түрэмгийллээс үүдэн энэ алхмыг хийж байна гэж Блинкен мэдэгджээ.
"Цэргүүдийг тэнд байнга байрлуулахгүй, энэ бол ээлжлэн солигдох хэлбэрээр үргэлжлэх цэргийн оролцоо юм. Үүнийг тайлбарлаваас, цэргүүд тэнд хэдэн сарын хугацаатай байрлаад буцахад тэр даруйд өөр цэргүүд солигдон ирнэ гэсэн үг" гэж тэрбээр хэллээ.
Д.Нямтулга
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days