Шинэ хуримнаас залхаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 09:51:23

Баян-Өлгийчүүдийн хурим найр ардын уламжлалаас хөндийрч байгаа тухай Өлгий сумын иргэн МСНЭ-ийн гишүүн Т.Керей шүмжилж байна.

-Галуу дуурайж хөлөө хөлдөөсөн хэрээний адил манайхан хурим найраа оросыг дуурайж хийдэг боллоо. Төв хөдөөгүй залуу хосууд хуримаа заавал хуримын ордонд хийнэ. 400-500 хүн уригдана. Хүүгийн эцэг, эх үүнд 5-6 сая зээлдэн авч давагдашгүй өрөнд орно. Уригдсан хүмүүс цагт нь цуглардаггүй гурав дөрвөн цаг хүлээнэ. Мах иднэ, архидна. Хүмүүс бие биенийхээ үгийг сонсохын аргагүй өндөр дуутай хөгжим эгшиглэхэд согтоогүй хүний ч тархи эргэж мангуу болчихно. Хөтлөгч нар цээжилсэн хэдэн дуу шүлгийнхээ хажуугаар хүмүүсийг хөгжөөх гэж хүн ичмээр онигоо ярина хэмээн энэ цагийн хуримын ёсыг шүүмжлэх хүмүүс байна. 

Ш.Айзаря

 

Related news