Хөвсгөлийн Цэцэрлэг суманд 4,3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-26 13:08:44

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт буюу сумын төвөөс 32 км-т орших Их ямаатын голд  3-р сарын 24-ий өдөр орон нутгийн цагаар 11:58 минутанд 4,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Гэхдээ ямар нэгэн учирсан хохирол байхгүй гэнэ. Тус аймагт он гарсаар 2 сард Улаан-Уул суманд газар хөдлөлт болж чичирхийлэл мэдрэгдсэн бол хоёр дахь удаагийн тохиолдол Цэцэрлэг сумын нутагт мэдрэгджээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Related news