ХӨВСГӨЛ: Соёолонгийн уралдаанд Ц.Зоригтын хээр түрүү магнайд хурдаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын соёолонгийн уралдаанд 30 гаруй хурдан хүлэг уралдлаа.
Соёолонгийн уралдаанд Мөрөн сумын уяач Ц.Зоригтын хээр түрүүлж, Арбулаг сумын уяач Э.Дэлгэрмөрөнгийн хээр алаг аман хүзүүдэж, Арбулаг сумын уяач Т.Дэлгэрдалайгийн хүрэн гуравт, Цэцэрлэг сумын уяач
Т.Ганзолбоогийн шарга
дөрөвт, Төмөрбулаг сумын Э.Гантогтохын хүрэн
айргийн тавд хурдаллаа.