ХӨВСГӨЛ: Бөхийн барилдаанд Ж.Хатанзоригт түрүүлж "Аймгийн арслан" цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-12 17:56:26

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд 128 бөх зодоглолоо.



Барилдаанд Тариалан сумын харьяат аймгийн заан Ж.Хатанзоригт 7 даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртлээ.


Тосонцэнгэл сумын харьяат сумын заан Э.Мөнхтөр үзүүрлэж "Аймгийн заан" цолоор шагнуулав.



Мөн Галт сумын харьяат, сумын заан Б.Сүх-Эрдэнэ, Улаан-Уул сумын харьяат сумын заан Б.Батзаяа нар 5 даван шөвгөрч "Аймгийн начин" цол хүртлээ.



Related news