ХӨВСГӨЛ: Шагайн харвааны тэмцээнд 6 төрлөөр 200 гаруй харваач оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын шагайн харвааны тэмцээнд 200 гаруй харваач оролцлоо.
Тус аймгийн хэмжээнд шагайн харваан спортоор хичээллэж буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж, баяр наадмаар 3 насны ангилалд 6 төрлөөр өрсөлдлөө.
Насанд хүрэгчдийн хүн нэг бүрийн харваанд 20 оносон 17 харваачаас аймгийн гоц мэргэн Т.Манлайбаяр тэргүүллээ.
Өсвөрийн харваачдын хувийн цуваа харваанд Галт сумын С.Баяржавхлан түрүүлж, өсвөрийн багийн харваанд Г.Ганбаяр ахлагчтай "Уул-Өвгөд" баг тэргүүллээ.
Насанд хүрэгчдийн багийн харваанд Рашаант сумын баг тамирчид тэргүүллээ.