ХӨВСГӨЛ: Аймгийн баяр наадмын нээлт гал бадраах ёслолоор эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-10 21:13:40

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын нээлт гал бадраах ёслолоор эхэллээ.



Энэ жилийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг “Хөгжин цэцэглэсэн Хөвсгөл” гэсэн нэрийн дор найруулсан байна.


Наадмын нээлтийг тайзны зураач Б.Далай-Эрдэнийн зохиомжоор Буган сүлдний бэлгэдлийг шингээсэн, Их хаадын тамганы соёлыг харуулсан өвөрмөц онцлогтойгоор хийжээ.



Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга  Ж.Даваадамдин, хөөмийч И.Анхбаяр нарын хамтын бүтээл Б.Цацралын найруулга бүхий "Чингүнжавын магтаал" нэртэй хөөмийн шинэ бүтээлийг наадмын нээлтэд үзэгч түмэндээ өргөн барилаа.



Хөвсгөл аймгийн баяр наадамд Төрийн цэргийн хүрээний байгууллагууд жагсаж хүндэтгэл илэрхийллээ.



Энэ онд Монгол Улсын хэмжээнд Нисэх хүчин, Авто тээвэр, Хүүхдийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан 3 байгууллагын мэндчилгээг багтаасан наадмын нээлт өргөн дэлгэр боллоо.

  

 

Related news