Сум хөгжүүлэх сангийн зээлээр 15 ажлын байр бий болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-16 12:53:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ЗДТГ-аас “Хүлээж биш- Хүрч үйлчилье” ажлын хүрээнд шинээр хэрэгжиж буй ажлынхаа талаар иргэдэд танилцуулахын зэрэгцээ сум хөгжүүлэх сангийн зээлийн журам, зээл авахын тулд төслөө хэрхэн бичих талаар иргэдэд сургалт, мэдээлэл явуулжээ.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын тухайд Сум хөгжүүлэх сангийн зээлийн олголтыг 2018 онд 70.0 сая төгрөгөөр сумын ИТХ-ын хурлаараа батлуулан авч, төлөвлөгөөний дагуу 52 сая 300 гаруй төгрөгийг сандаа байршуулан 15 ажлын байр бий болгон ажилласан байна. Мөн 2018 оны тухайд нийт есөн иргэнд 3.5-6.0 сая төгрөг бүхий 38.5 сая төгрөгийн зээлийг 2020 оны 8 сар хүртэл хоёр жилийн хугацаатай олгожээ.

Тус сангийн үйл ажиллагааг хянаж байх үүрэгтэй Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл хоёр удаа шалгалтаар явсан ч дорвитой арга хэмжээ аваагүйгээс зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй 12 иргэнийг шүүхэд өгөхөд бэлэн болсон гэнэ. Мөн төлсөн зээлүүдийн материалыг үдэж, архивт хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Related news