СЭЛЭНГЭ: Түймрийн голомтыг унтраах ажиллагаанд 406 хүн оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-10 17:32:12

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 11 түймэртэй байгаагаас 9 түймрийг цурамд оруулж, 2 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

 

Тодруулбал тус аймгийн Мандал сумын "Сэртэнгийн ам", "Бугат уул", "Харгантын хушуу", "Бага харгант", "Ерөө сумын "Могойн гол", "Нугар салаа", "Асгатын ам", Хүдэр сумын "Шоргоолжны хадтай хошуу", Цагааннуур сумын "Баруун голын эх" гэсэн газруудад гарсан 9 ойн түймрийг цурамд орууллаа.

 

Мөн Ерөө суманд гарсан 2 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

 

Ойн гал түймрийг унтраахаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 275 алба хаагч, 13 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 131 хүн, 23 автомашин, 2 мотоциклтой буюу 406  хүн, 36 автомашин, 2 мотоциклтой ажиллаж байна.

 

 

Related news