СЭЛЭНГЭ: Төрийн дээд одон, медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-09 16:26:08

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон жил үр бүтээлтэй ажилласан Сэлэнгэ аймгийн зарим иргэдийг төрийн дээд шагналаар шагналаа.

 

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар өнөөдөр гардуулан өглөө.

 

-Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Мандал сумын иргэн А.Билэгсайхан,

 

-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Баруунбүрэн сумын иргэн Ж.Өлзийбаатар, Сант сумын иргэн Б.Ганбат, Сүхбаатар сумын иргэн Ж.Базарбат нарын,

 

-Алтан гадас одонгоор Баянгол сумын иргэн Т.Цэрэн, Жавхлант сумын иргэн Г.Баттулга, Жавхлант сумын иргэн Ш.Туяа нарын,

 

-Хөдөлмөрийн хүндэт медалиар Сүхбаатар сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ууганчимэг, Салхит 3 дугаар багийн Хэсгийн ахлагч Э.Болор-Эрдэнэ, Сүхбаатар сумын иргэн Ш.Шижир-Эрдэнэ нарын 40 гаруй иргэд төрийн дээд шагнал хүртлээ.

 

Related news