СЭЛЭНГЭ: Дуу цахилгаантай аадар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-12 20:11:31

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар 13,14-нд дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө ихэнх сумын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +14+19 градус, өдөртөө +28+33 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +18+20 градус, өдөртөө +29+31 градус дулаан байна.

 

7 дугаар сарын 14-18-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 14-нд ихэнх сумын нутгаар, 15-нд зарим сумдын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр,  салхи 14, 15-нд борооны өмнө түр зуур ширүүснэ.

 

Агаарын температур шөнөдөө +14+19 градус, өдөртөө +28+33 градус дулаан байна.

Related news