СЭЛЭНГЭ: Хамгийн ахмад насандаа “харилтгүй бат хүчит” шинэ чимэг нэмсэн Боохой хэмээх Д.Данзан арслан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-11 16:55:00

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум нь Монгол Улсын арслан Боохой хэмээх Д.Данзангийн төрж өссөн нутаг юм.

 

Д.Данзан арслан 1895 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Хуурч багийн нутагт малчин Дамдинсүрэнгийн ууган хүү болон мэндэлжээ.

 

Тэрээр 19 насандаа “Ардын засаг”-ийн уул тахих наадмын дэвжээнд анх зодоглож, ”Цэргийн наадам” хэмээн ёслон тэмдэглэсэн Ардын хувьсгалын анхны наадам, арван засаг, долоон хошуу даншиг наадмын дэвжээнээс барилдааныхаа гарааг эхэлжээ.

 

1933 оны төрийн их баяр наадмыг ардын хувьсгалын 12 жилийн ой жарны нэгэн мөчлөг хэмээн үзэж өргөн наадам хийж, 1024 бөх барилдснаас ес даван үзүүрлэж, Монгол Улсын Арслан цол хүртэж байв.

 

“Боохой” хэмээн алдаршсан, улсын арслан Дамдинсүрэнгийн Данзан нь 1954 оны Ардын хувьсгалын 31 жилийн ойн баяраар тав давж шөвгөрч “харилтгүй бат хүчит” шинэ чимэг нэмсэн нь хамгийн ахмад насандаа монгол төрийн баяр наадамд шөвгөрсөн бөх хэмээн тэмдэглэн үлджээ.

 

Related news