Архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын захирамж гаргаж архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаанд түр хориг тавьжээ.
Энэ оны II ээлжийн хугацаат цэргийн албаны татлага болж буйтай холбогдуулан сумын
хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уг захирамжийг гаргасан
байна. Захирамжид зааснаар сумын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан
борлуулдаг, түүгээр үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг энэ сарын 10-11-нд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон юм.
Ч.Отгонцэцэг