Улсын хэмжээнд 8.4 сая мал отроор өвөлжинө
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд нийт нутгаар өвөлжилт хэвийн байна. Цаг уурын эрсдлийн тооцооллоор өвөлжилт говийн аймгуудад хүндэрч, бусад аймагт хэвийн байх төлөв гарчээ. Өнгөрсөн 11 болон 12 дугаар сард цаг агаар тогтуун байсан нь өвөлжилтөд таатай байх нөхцөлийг бүрдүүлж, нөлөөлж байна. Улсын хэмжээнд өвс, тэжээл, хужир 92 хувь хангаад байгаа талаар салбарын яамнаас мэдээллээ. Аймаг, сумын аюулгүй байдлын нөөцийн бэлтгэл 62 хувьтай байна.
1282 days