Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх албан даалгавар батлагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-07 14:55:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр ШШГЕГ-ын даргын 01 дүгээр албан даалгавар батлагдлаа.


Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баримталж байгаа бодлогын хүрээнд ШШГБ-аас Монгол Улсын эрүүгийн ял, шийтгэлийн бодлогод хийгдэж буй шинэчлэл, өөрчлөлттэй уялдуулан, эрүүгийн ял гарцаагүй байх нөхцөлийг бүрдүүлэх, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм.


Дээрх албан даалгавраар 2022 онд хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, бодит үр дүнд хүрч ажиллах талаар аймаг, нийслэл дэх ШШГГ, хэлтсүүдэд холбогдох үүрэг чиглэлийг өгсөн байна.


“Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх” албан даалгаврын биелэлтийг бүрэн хангаж ажилласнаар ШШГБ-ын бодлого, стратегийн чиглэлд тодорхой ахиц гарах аж.

Related news