Зарим хэсэгт зам хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд авто зам шинэчлэх ажлыг эхлүүлээд буй.
Үүнд, “Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил”-ын хүрээнд Сонсголонгийн замын уулзвараас ДЦС 4-ийн зүүн уулзвар хүртэлх эхний 2 км авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөх, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Өнөөдөр 23:00 цагт хааж, долоодугаар сарын 21-ний 06:00 цагт нээж аж.
Мөн Хан-Уул дүүрэг, 1, 15-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөний
авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Тэмээтэй хөшөөний
уулзварыг шинэчилнэ. Энэ сарын 16-ны
23:00 цагаас долоодугаар сарын 18-ны 06:00 цагийн хооронд хааж авто замын
зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм.
Иймд иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөв.