Гадаад худалдааны эргэлт 16.1 тэрбум ам.долларт хүрч, 25 хувиар өсжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс өнгөрсөн онд 15.7 сая тонн нүүрс экспортод гаргаж, 2.7 сая ам.долларын орлого олжээ. 2021 онд цар тахлаас шалтгаалан хил гааль тодорхой хугацаагаар хязгаарлалттай, хаалттай байсан ч Монгол Улс дэлхийн 162 улстай гадаад худалдаа хийжээ. Үүнээс 64 улсад дотооддоо үйлдвэрлэсэн брэндийн бараа, бүтээгдэхүүн экспортолсон бол 159 орноос 6.8 тэрбум ам.долларын импортын бараа татан авсан талаар Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн мэдээллээ.
1279 days