Д.Баасанхүү:Үндсэн хуулиа батлах мөчид нуруун дээрх хүнд ачааг аваад хаях шиг болсон
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой энэ сарын 13-нд тохионо. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байна. Энэ удаа Ардын Их Хурлын 359 дүгээр тойргоос сонгогдсон депутат Дуламсүрэнгийн Баасанхүүтэй ярилцлаа.
1279 days