Б.Баасанхүү: “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн санал гаргаж Үндсэн хуульд тусгасан
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ой энэ сарын 13-нд тохионо. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байна. Энэ удаа Ардын Их Хурлын 227 дугаар тойргоос сонгогдсон депутат Балганжавын Баасанхүүтэй уулзаж, ярилцлаа.
1274 days