Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянзүрх дүүргийн зарим өрхийн эмнэлэгт ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гарсан шийдвэрийн дагуу цар тахлын дараагийн давалгаанд хариу арга хэмжээний бэлтгэл ажлыг эрчимжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд
С.Энхболд Баянзүрх дүүргийн тандалтын баг, 26 дугаар хороо, 27 дугаар хорооны
өрхийн эмнэлэг, дархлаажуулалтын цэгүүд дээр энэ сарын 9-нд очиж
ажиллав. Мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилдэг зарим эмийн сангийн үйл
ажиллагаатай танилцаж, дэмжлэг удирдлагаар ханган ажиллав.
Коронавируст
халдварын өмнөх давалгаануудыг эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын
нөр их хичээл зүтгэлээр даван гарсан. Энэ удаа ч тэд шинэ давалгаатай тэмцэх
бэлтгэлээ бүрэн хангажээ.
Энэ удаагийн давалгаа нь томуутай хавсарч эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Тиймээс иргэд амны хаалтаа тогтмол зүүж, гэр ажлаас өөр газраар зорчихгүй байж, агааржуулалт муу, олон хүн цугласан газраар аль болох орохгүй байх, гараа тогтмол халдваргүйжүүлэхийг тэрбээр анхаарууллаа. Мөн дархлаажуулалтын нэмэлт тундаа идвэхтэй хамрагдахыг уриалав.