Өнгөрсөн хоногт халдварын 1010 тохиолдол илэрч, хоёр хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-09 11:57:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан 1010 тохиолдлыг өчигдөр бүртгэжээ.

 

Үүнээс 771 нь нийслэлд,  231 нь аймаг, орон нутагт батлагдсан бол 8 тохиолдол гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Орон нутагт хамгийн олон буюу 73 тохиолдол Сэлэнгэ аймагт бүртгэгджээ.


Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • биеийн байдал хөнгөн 942,
  • хүндэвтэр 2483, хүнд 398,
  • нэн хүнд оноштой 23 хүн байна.

Мөн хугацаанд халдварын улмаас хоёр хүн нас барж, нийт нас баралт 1999 болов. Харин гэрийн хяналт ажиглалтад 9281 хүн байна.



Related news